Monday, September 16, 2013


Буун дуу - Арай л дэндүүлчих вүү дээ...

Ямар ч улс төрийн акцын үр дүн нь урт хугацаанд гардаг гэдгийг улс төрийн аливаа ажил хийж байгаа хүмүүс ойлгоосой. Манайхаас бусад газар ч гэсэн уул уурхайг, үйлдвэржилтийг хөгжүүлэхдээ алдаа гаргадаг, байгаль орчиндоо хохирол учруулдаг байсан. Тэд алдаагаа ойлгоод эргээд бодлогоо цэгцлээд, байгаль орчноо хамгаалаад, нөхөн сэргээдэг байсан. 
Аливаа ардчилсан улс оронд байгаль орчноо хамгаалдаг ногоон хөдөлгөөнийхөн байж л байдаг. Гэвч манай Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнийхөн арай л бишээ. Анхнаасаа дэмжих гэж үзсэн боловч аль ч хөдөлгөөнийхөнтэй ажиллах арга барил нийцэхэд хэцүү санагдсан. Ихэнх хөдөлгөөнүүд нь Төрөөс буюу Байгаль орчны яамнаас төсөл, хөтөлбөр, санхүүжилт авдаг, ихэнх нь яамнаасаа санхүү болоод менежментийн хувьд хараат, эргээд яам нь ажлыг нь дүгнэдэг учир Төрийн бодлогод хүчтэй нөлөөлөх чадваргүй сулавтар ТББ-ууд.
Харин Онги гол хөдөлгөөнийхөн тэдэн дундаа арай өөр санагдсан. Тэдний төсөл германы ногоонтнуудаас техникийн туслалцаа авахаар болж, герман хүн ирж зөвлөхөөр олон сар ажиллаж Онги голыг аврахад туслалцаа үзүүлж, тодорхой үр дүнтэй ажиллаж, зорилгодоо хүрч байсан юм. Германы мэргэжилтэн тэдэнд байгаль орчноо хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхэд орон нутгийн иргэдийг яаж татан оролцуулах, уул уурхайн компаниудтай яаж зөвшилцөлд хүрэх, яаж хуулийн дагуу Төр засгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, яаж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах лоббиг зохион байгуулах вэ гээд бүхий талын техникийн туслалцааг үзүүлсэн.
Гэтэл Төрийн ордонруу буу зэвсэг агсаад орж байгааг нь ТВ-ээр хараад үнэхээр харамслаа. Юунд харамссан гэхээр бусдаасаа арай боловсорсон, номын дуу сонссон ногоонтнууд, харин ч бусдыгаа зохион байгуулаад, сургаад, туршлагаасаа хуваалцаад, нэгтгээд бодлоготой тэмцэл явуулах учиртай хүмүүс хууль зөрчөөд, хүч хэрэглээд явж байдаг. Арай л яараад буу шийдэм болоод байгаан биш үү? Бид өнгөрсөн нийгмээс чөлөөт ардчилсан нийгэмд шилжиж, Үндсэн Хуулиа өөрчлөхдөө буу битгий хэл бороохой хэрэглээгүй зорилгодоо хүрч чадсан билээ. Гэтэл хэдхэн уул уурхайн компаниудаас болж, ганцхан хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулж нийгмийн сэтгэл зүйд ийм том хар толбо үлдээх гэж.
Анхнаасаа Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйгээс болж Хөдөлгөөнийхний тэвчээрийг барсан байх. Гэхдээ л хүчирхийлэл хүчирхийллийг дагуулдаг гэж үнэн. Төрийн эргэлт, цэргийн эргэлтийн дүнд байгуулагдсан засаглал эргээд цэргийн эргэлтээр унадаг жишээ олон байна. Мөнхбаяр гуайн тэмцлийн үр дүнд гол ус байгаль дэлхийгээ хамгааллаа, бодлогогүй Төрд сануулга өгсөн нь сайн хэрэг гэж бодьё. Гэхдээ нийгмийн сэтгэл зүйд маш сөргөөр нөлөөлж байгаа юм. Манайх шиг буу зэвсэг нь замбараагүй байдаг газар удахгүй буудалцдаг болно. Энэнд л харамсаж байна. Германд ширгэсэн бохирдсон гол усыг сэргээх гэж 30 жилийг зарцуулсан. Харин нийгмийн сэтгэл зүйд суусан хүчирхийллийн сэдлийг арилгах гэж тэрнээс олон жил зарцуулах байхдаа. 

Аливаад Монгол хүний саруул ухаанаар хандацгаая!
Хүүхэддээ өгч болох Монгол нэрс

Монголчууд хүүхэддээ Төвд нэрнүүд их өгдөг болчихсон санагдаад байгаа уг нь жинхэнэ Монгол нэрээ өгвөл хэрэгтэй л байх. Тэгээд санаа авах үүднээс “Монголын нууц товчоо”-н дээрх эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүд жагсаахыг оролдлоо. Магадгүй миний анзаараагүй орхигдуулсан нэр байвал хэлж тус болоорой.

Эмэгтэй нэрс

I Бүлэг

1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/

II Бүлэг

12.Орбай /Амбагай хааны гэргий/
13.Сохатай /Амбагай хааны гэргий/
14.Хадаан /Сорхоншарын охин/
15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/

IV Бүлэг

16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/

V Бүлэг

19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
21.Хутугтай /Тогтоагийн охин/
22.Чаалун /Тогтоагийн охин/
23.Чаурбэх /Тоорил ханы охин/
24.Хожинбэх /Чингисийн хатан/
25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/

VI Бүлэг

26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/

VII Бүлэг

27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
29.Гүрбэсү /Таян хааны эх/
30.Хулан /Дайр-Үсүний охин/

VIII Бүлэг

31.Тухай /Худугийн гэргий/
32.Дөргэнэ /Худугийн гэргий/

IX Бүлэг
X Бүлэг

33.Алалтун /Идүүдийн охин/
34.Чэчэйхэн /Чингисийн охин/
35.Олуйхан /Зүчийн охин/
36.Алагабэх /Чингисийн охин/

Эрэгтэй нэрс

I Бүлэг

1.Бөртэчино
2Батцагаан /Бөртэчино Гуамаралын хүү/
3.Тамача /Батцагаанны хүү/
4.Хоричар /Тамачагийн хүү/
5.Уужимбуурал /Хоричар мэргэний хүү/
6.Саль-Хачау /Уужимбууралын хүү/
7.Ихнүдэн /Саль-Хачаугийн хүү/
8.Шинэсочи /Ихнүдэний хүү/
9.Харчу /Шинэсочийн хүү/
10.Боржигидай /Харчугийн хүү/
11.Торголжин /Боржигидай мэргэний хүү/
12Боролдайсуялби /Торголжин баяны зарц/
13.Добу /Торголжин баяны хүү/
14.Дува /Торголжин баяны хүү/
15.Хорилардай /Алунгуагийн эцэг/
16.Шинч /Бурхан халдуны эзэн бурхан босгосон Урианхай хүн/
17.Бүгүнүтэй /Добу мэрэгний хүү/
18.Бэлгүнүтэй /Добу мэрэгний хүү/
19.Буха /Алунгуагийн хүү/
20.Бухату /Алунгуагийн хүү/
21.Бодончар /Алунгуагийн хүү/
22.Хабич /Бодончарын хүү/
23.Жажирадай /Бодончарын хүү/
24.Жаурьдай /Бодончарын хүү/
25.Тугудай /Жажирадайн хүү/
26.Бурьбулчиру /Тугудайн хүү/
27.Хар-Хадаан /Бурьбулчирун хүү/
28.Жамуха /Хар-Хадааны хүү/
29.Баарьдай /Бодончарын хүү/
30.Зүтгэлбөх /Баарьдайн хүү/
31.Мэнэн /Хабич баатрын хүү/
32.Хачи-Хүлүг /Мэнэн тудуны хүү/
33.Хачин /Мэнэн тудуны хүү/
34.Хачиу /Мэнэн тудуны хүү/
35.Хачула /Мэнэн тудуны хүү/
36.Харалдай /Мэнэн тудуны хүү/
37.Хачиун /Мэнэн тудуны хүү/
38.Начинбаатар /Мэнэн тудуны хүү/
39.Хайду /Хачи-Хүлүгийн хүү/
40.Ноёгидай /Хачины хүү/
41.Баруладай /Хачиугийн хүү/
42.Барула /Хачулагийн хүү/
43.Адархидай /Хачиуны хүү/
44.Уруудай /Начинбаатарын хүү/
45.Мангудай /Начинбаатарын хүү/
46.Шижуудай /Начинбаатарын хүү/
47.Доголдай /Начинбаатарын хүү/
48.Байшинхор /Хайдугийн хүү/
49.Чирхай /Хайдугийн хүү/
50.Чаужин /Хайдугийн хүү/
51.Тунбинай /Байшинхорын хүү/
52.Сэнгүн /Чирхайгийн хүү/
53.Бэсүдэй /Чирхайгийн хүү/
54.Оронар /Чаужингийн хүү/
55.Хонхотан /Чаужингийн хүү/
56.Арулад /Чаужингийн хүү/
57.Сөнид /Чаужингийн хүү/
58.Хабтурхас /Чаужингийн хүү/
59.Хэнигис /Чаужингийн хүү/
60.Хабул /Тунбинай сэцэний хүү/
61.Сэмсэчүлэ /Тунбинай сэцэний хүү/
62.Бүлтэчү / Сэмсэчүлийн хүү/
63.Охинбархаг /Хабулын хүү/
64.Бартанбаатар /Хабулын хүү/
65.Хутугту /Хабулын хүү/
66.Хутула /Хабулын хүү/
67.Хулан /Хабулын хүү/
68.Хадаан /Хабулын хүү/
69.Торойн отчигон /Хабулын хүү/
70.Хутугту /Охинбархагийн хүү/
71.Сэчэ-Бэхи /Хутугту Жүрхигийн хүү/
72.Тайчу /Хутугту Жүрхигийн хүү/
73.Мэнгитү /Бартанбаатарын хүү/
74.Нэгүүн /Бартанбаатарын хүү/
75.Есүхэй /Бартанбаатарын хүү/
76.Даридай /Бартанбаатарын хүү/
77.Бүри-Бөхө /Хутугтугийн хүү/
78.Зочи /Хутулагийн хүү/
79.Хирмау /Хутулагийн хүү/
80.Алтан /Хутулагийн хүү/
81.Их-Чэрэн /Хулан баатарын хүү/
82.Бадай /Их Чэрэнгийн зарц/
83.Кишлиг /Их Чэрэнгийн зарц/
84.Амбагай /Сэнгүний хүү/
85.Балхачи /Бэсүд овогийн элч/
86.Чилэдү /Өэлүн-Үжингийн нөхөр болох гэж байсан Мэргэдийн их элч/
87.Чилэгэрбөх /Чилэдүгийн дүү/
88.Хотонбараг /Татар иргэн/
89.Жалибуха /Татар иргэн/
90.Тэмүжин-Үгэ /Татар иргэн/
91.Хорибуха /Татар иргэн/
92.Тэмүжин /Есүхэйн хүү/
93.Хасар /Есүхэйн хүү/
94.Хачиун /Есүхэйн хүү/
95.Тэмүгэ /Есүхэйн хүү/
96.Бэгтэр /Есүхэйн хүү/
97.Бэлгүтэй /Есүхэйн хүү/
98.Дэй-Сэцэн /Хонгирад иргэн/
99.Чирха /Хонхотаны иргэн/
100.Мэнлиг /Чирха өвгөний хүү/

II Бүлэг

101.Таргудай /Тайчууд иргэн/
102.Хирилтуг /Тайчууд иргэн/
103.Тодойн-Гэрти /Тайчууд иргэн/
104.Сорхоншар /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
105.Чинбай /Сорхоншарын хүү/
106.Чулуун /Сорхоншарын хүү/
107.Боорчи /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
108.Наху /Боорчийн эцэг/
109.Тоорил буюу Ван хан /Есүхэйн анд/
110.Жарчиудай /Урианхай өвгөн/
111.Зэлмэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
112.Тогтоа /Чилэдүгийн ах Мэргидийн цэрэг/
113.Дайр-Үсүн /Мэргидийн цэрэг/
114.Хаатай Дармала /Мэргидийн цэрэг/

III Бүлэг

115.Жахахамбу /Тоорилын анд/
116.Хүчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Мэргид хүү, Чингис хааны 1000ны ноён/
117.Хөхөчү /Өэлүн эхэд бэлэг болгосон Тайчууд хүү, Чингис хааны 1000ны ноён/
118.Хачиун /Жалайр иргэн/
119.Хархай /Жалайр иргэн, Хасарын туслах /
120.Харалдай /Жалайр иргэн, Чингис хааны агтчин/
121.Үнгүр /Мөнхөт хианы хүү, /Чингис хааны 1000ны ноён/
122.Хадаан /Дархад иргэн/
123.Далдурхан /Дархад иргэн/
124.Хубилай /Барулас иргэн, Хасарын туслах/
125.Худус /Барулас иргэн/
126.Жатай, /Мангуд иргэн/
127.Доголху /Мангуд иргэн, Чингис хааны чэрби түшмэл/
128.Үгэлэн /Боорчийн лүү/
129.Чаурхан /Зэлмийн дүү, Чингис хааны эдээлэгч/
130.Сүбээдэй /Зэлмийн дүү/
131.Дэгэй /Бэсүд иргэн, /Чингис хааны 1000ны ноён/
132.Хүчүгүр /Бэсүд иргэн/
133.Чилэгүтэн-Тахи /Сүлдүс иргэн/
134.Тайчиудай /Сүлдүс иргэн/
135.Сэцэ-Домог /Жалайр иргэн/
136.Архай Хасар /Жалайр иргэн, Чингис хааны эдээлэгч/
137.Сүйхэтү /Хонхотан иргэн/
138.Жэгэй /Сүхэгэн иргэн/
139.Сүхэхэй-Жаун /Жэгэйн хүү/
140.Нэүдэйн Цагаан
141.Хангиадай /Олхунод иргэн/
142.Сэчиүр /Горлос иргэн/
143.Мөчи /Дүрвэд иргэн/
144.Буту /Ихирэс иргэн/
145.Жунсо /Ноёхон иргэн/
146.Зургаан /Оронар иргэн/
147.Сохо-Сэцэн /Барулас иргэн/
148.Харачар /Сохо-Сэцэнгийн хүү/
149.Хорчи-Усун /Баарин иргэн/
150.Хөхөчөс /Баарин иргэн/
151.Мэнэн /Баарин иргэн/
152.Хорчи /Бодончарын барьж авсан эмээс гарсан хүү, Чингис хааны 1000ны ноён/
153.Хунан /Чингис хааны 1000ны ноён/
154.Даридай
155.Мулхалху /Жадаран иргэн, Чингис хааны адуучин/
156.Сорхату /Охинбархагын хүү/
157.Сача-Бэхи /Сорхатугийн хүү/
158.Тайчу /Сорхатугийн хүү/
159.Хучар /Нэгүүн тайжийн хүү/
160.Алтан /Хутула хааны хүү/
161.Өнгүр /Чингис хааны тогооч/
162.Дэгэй /Чингис хааны хоньчин/
163.Гүчүгүр /Чингис хааны тэрэгчин/
164.Додай /Гэргий хүүхэд зарц нарыг захирагч/
165.Чилгутай /Хасарын туслах/
166.Хуту /Чингис хааны адуучин/
167.Моричи /Чингис хааны адуучин/
168.Тахар, Тахай /Чингис хааны мэдээлэгч/
169.Сүхэхэй /Чингис хааны мэдээлэгч/

IV Бүлэг

170.Тайчар /Жамухын дүү/
171.Мүлхэ-тотаг /Ихирэс иргэн/
172.Боролдай /Ихирэс иргэн/
173.Жүрчидэй /Урууд иргэн/
174.Хуйлдар /Мангуд иргэн/
175.Жихүр /Чингис хааны тогооч/
176.Бүрибөх /Жүрхин иргэн/
177.Мэгүжин /Татар иргэн/
178.Шихихутуг /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Татар хүү/
179.Тэлэгэтү /Жалайр иргэн/
180.Гүнгуа /Тэлэгэтү баяны хүү/
181.Чулуунхайч /Тэлэгэтү баяны хүү/
182.Зэвгээ /Тэлэгэтү баяны хүү/
183.Мухулай буюу Мухули /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Гүнгуан хүү/
184.Буха /Гүнгуан хүү/
185.Түнгэ /Чулуунхайчийн хүү/
186.Хаши /Чулуунхайчийн хүү/
187.Борохул /Чингис хааны 9 өрлөгийн нэг, Өэлүн эхэд бэлэг болгосон Жүрхин хүү/
188.Багу-Чорхи /Хатиган иргэн/
189.Чирхитэй /Салжиуд иргэн/
190.Алчи /Татар иргэн/
191.Жали /Татар иргэн/
192.Түгэ-Маха /Ихирэс иргэн/
193.Тэрхэг /Хонгирад иргэн/
194.Алхуй /Хонгирад иргэн/
195.Чоёг Цагаан /Горлос иргэн/
196.Гүчүд /Найман иргэн/
197.Буйраг /Найман иргэн/
198.Ходун /Тайчууд иргэн/
199.Аучу /Тайчууд иргэн/
200.Хоридай /Горлос иргэн, Чингис хаанд мэдээлэгч/
201.Жаха-Хамбу /Ванханы дүү/
202.Билгэ
203Хутуг /Ойрд иргэн/
204. Зургаадай буюу Зэв /Чингис хааны 9 өрлөгийн нэг/

V Бүлэг

205.Худуудар /Тайчууд иргэн/
206.Чуу мэргэн /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
207.Хархирүгэ /Чингис хааны 9 өрлөгийн нэг/
208.Чихарай
209.Жалман
210.Ширээт /Нүцгэн баарин иргэн/
211.Алаг-Наяа /Ширээт өвгөний хүү/
212.Хурчахус /Тоорил хааны хүү/
213.Гүр-Хан
214.Эрххар /Тоорил хааны дүү/
215.Инанча /Найманы хаан/
216.Дахай /Баатар/
217.Сүхэхэй-Жэүн /Баатар/
218.Хурчахус /Хаан/
219.Ажай /Татарын хаан/
220.Элхудур /Тайж/
221.Хулбари /Тайж/
222.Арин /Тайж/
223.Ихчирэн /Татаар иргэн/
224.Төгсбэх /Тогтоагийн хүү/
225.Хуту /Тогтоагийн хүү/
226.Чулуун /Тогтоагийн хүү/
227.Буйраг /Найманы хаан/
228.Еди-Тоблуг /Найманы ноён/
229.Хүгсэү /Найманы баатар/
230.Хүрэн /Убчигдайн баатар/
231.Сэнгүм /Ванханы хүү/
232.Тусах /Сэнгүмийн хүү/
233.Таян /Найманы хан/
234.Бухатай
235.Хиратай
236.Хишилиг /Чингисийн адуучин/
237.Нарийн-гэгээн /Ихчирэнгийн хүү/

VI Бүлэг

238.Хархалзан
239.Чихитай /Агтач/
240.Ядир /Агтач/
241.Хадиги
242.Ачиг-Чирүн /Баатар/
243.Хоришилэмүн /Тайж/
244.Ачиг-Ширүн
245.Жорчидай /Чингис хааны 1000ны ноён, Чингис хааны Уруудын авга/
246.Хуйлдар /Мангуд Сэцэн, Чингис хааны 1000ны ноён/
247.Өгөдэй /Чингис хааны хүү/
248.Жэүн /Чингис хааны элч/
249.Тай-Төмөр /Тоорил хааны дүү/
250.Буха-Төмөр /Тоорил хааны дүү/
251.Гүр-Хан /Тоорил хааны дүү/
252.Хунан /Тайчууд баатар/
253.Бахажи /Тайчууд баатар/
254.Баргужин
255.Буйраг /Гүчүгүдийн хаан/
256.Хубарихури /Чингис хааны элч/
257.Итүргэн /Чингис хааны элч/
258.Огда /Боол/
259.Сүбэхэй /Огданы хүү/
260.Хөхөчү-Хирсаан /Сүбэхэйн хүү/
261.Ехэй-Хонтагар /Хөхөчү-Хирсааны хүү/
262.Хасан /Сартаул иргэн/
263.Егү /Хасарын хүү/
264.Есүнхэй /Хасарын хүү/
265.Туху /Хасарын хүү/
266.Халиудар /Жауридайн иргэн/
267.Чахурхан /Урианхай иргэн/
268.Хадаг /Жүрхин иргэн/

VII Бүлэг

269.Толуй /Чингис хааны хүү/
270.Зүчи /Чингис хааны хүү/
271.Хорисубэчи /Таян ханы дараах их ноён/
272.Хүгсэү /Найманы баатар/
273.Торбиташ /Таян хааны элч/
274.Алахуш-дигитхури /Онгуд иргэн/
275.Ю-Хунан /Онгуд элч/
276.Отчигин /Ноён/
277.Додай /Чингис хааны чэрби түшмэл/
278.Өэлэн /Чингис хааны чэрби түшмэл/
279.Толун /Чингис хааны чэрби түшмэл/
280.Бучаран /Чингис хааны чэрби түшмэл/
281.Сүйхэтү /Чингис хааны чэрби түшмэл, Чингис хааны 1000ны ноён/
282.Худус-Халчинтай
283.Хорчин /Чингис хааны хэвтүүлийн захирагч/
284.Ханхархан /Найманы харуул/
285.Хүчүлүг /Таян ханы хүү/
286.Тататунга /Чингис хааны дээд шүүгч/
287.Дайр-Үсүн /Увас мэргидын тэргүүлэгч/
288.Наяа /Бааридайн ноён/

VIII Бүлэг

289.Гал /Тогтоагийн хүү/
290.Хорчи /Чингис хааны 1000ны ноён/
291.Илугай /Чингис хааны 1000ны ноён/
292.Түгэ /Чингис хааны 1000ны ноён/
293.Толун /Чингис хааны 1000ны ноён/
294.Чүлгэдэй /Чингис хааны 1000ны ноён/
295.Хоргасун /Чингис хааны 1000ны ноён/
296.Усун /Чингис хааны 1000ны ноён/
297.Шилүгэн /Чингис хааны 1000ны ноён/
298.Жидай /Чингис хааны 1000ны ноён/
299.Цагаангуа /Чингис хааны 1000ны ноён/
300.Алаг /Чингис хааны 1000ны ноён/
301.Булуган /Чингис хааны 1000ны ноён/
302.Харачар /Чингис хааны 1000ны ноён/
303.Хөхөчос /Чингис хааны 1000ны ноён/
304.Хүчхүр /Чингис хааны 1000ны ноён/
305.Бала /Чингис хааны 1000ны ноён/
306.Оронартай /Чингис хааны 1000ны ноён/
307.Дайр /Чингис хааны 1000ны ноён/
308.Мүгэ /Чингис хааны 1000ны ноён/
309.Бужир /Чингис хааны 1000ны ноён/
310.Мүнтүүр /Чингис хааны 1000ны ноён/
311.Долоодой /Чингис хааны 1000ны ноён/
312.Бөгэн /Чингис хааны 1000ны ноён/
313.Худус /Чингис хааны 1000ны ноён/
314.Марал /Чингис хааны 1000ны ноён/
315.Жибгэ /Чингис хааны 1000ны ноён/
316.Юрүхан /Чингис хааны 1000ны ноён/
317.Хөхө /Чингис хааны 1000ны ноён/
318.Удутай /Чингис хааны 1000ны ноён/
319.Бала-Чэрби /Чингис хааны 1000ны ноён/
320.Хэтэ /Чингис хааны 1000ны ноён/
321.Мөнх /Чингис хааны 1000ны ноён/
322.Халжа /Чингис хааны 1000ны ноён/
323.Хурчахус /Чингис хааны 1000ны ноён/
324.Хонгиран /Чингис хааны 1000ны ноён/
325.Тогоонтөмөр /Чингис хааны 1000ны ноён/
326.Мэгэтү /Чингис хааны 1000ны ноён/
327.Мороха /Чингис хааны 1000ны ноён/
328.Дорибөхө /Чингис хааны 1000ны ноён/
329.Идухадай /Чингис хааны 1000ны ноён/
330.Ширахул /Чингис хааны 1000ны ноён/
331.Даун /Чингис хааны 1000ны ноён/
332.Дамача /Чингис хааны 1000ны ноён/
333.Хауран /Чингис хааны 1000ны ноён/
334.Тодсаха /Чингис хааны 1000ны ноён/
335Тунхуйдай /Чингис хааны 1000ны ноён/
336.Тобуха /Чингис хааны 1000ны ноён/
337.Ажинай /Чингис хааны 1000ны ноён/
338.Түйдхэр /Чингис хааны 1000ны ноён/
339.Сачуур /Чингис хааны 1000ны ноён/
340.Жидэр /Чингис хааны 1000ны ноён/
341.Олар /Чингис хааны 1000ны ноён/
342.Хингиадай /Чингис хааны 1000ны ноён/
343.Ашиг/Чингис хааны 1000ны ноён/
344.Хадай /Чингис хааны 1000ны ноён/
345.Чигу /Чингис хааны 1000ны ноён/
346.Буту /Чингис хааны 2000ны ноён/

IX Бүлэг

347.Гэнигэдэй
348.Наринтоорил /Цагаангуагийн хүү/
349.Гүчүгүр /Чингис хааны дархан, Чингис хааны 1000ны ноён/
350.Мулхалху /Чингис хааны 1000ны ноён/
351.Их-Нэүрин /Чингис хааны хэвтүүлийг захирагч ноён/
352.Есөнтэй /Зэлмийн хүү/
353.Бүхэдэй /Түгэгийн хүү/
354.Хорхудаг /Чингис хааны Хорчинг захирагч/
355.Лаблах /Чингис хааны Хорчинг захирагч/

X Бүлэг

356.Арслан /Харлагийн хан/
357.Идүүд /Уйгурын хан/
358.Адхираг /Уйгур элч/
359.Дарбай /Уйгур элч/
360.Эди /Хэргисийн ноён/
361.Инал /Хэргисийн ноён/
362.Алдиэр /Хэргисийн ноён/
363.Өлэбэг /Хэргисийн ноён/
364.Иналч /Хутугагийн хүү/
365.Төрэлч /Хутугагийн хүү/
366.Онгууд
367.Дөрбэй
368.Цагаадай /Чингис хааны хүү/
369.Алчидай /Чингис хааны хүү/
370.Хөхөчү буюу Тэв тэнгэр бөө
371.Жибэгэ /Жалайрын иргэн/

XI Бүлэг

372.Хашин /Тангуд хан/
373.Илаху /Тангуд бурхан/
374.Жубхан /Чингис хааны элс/
375.Ухуна /Чингис хааны элч/
376.Аша-хамбу /Сартаул хан/
377.Тогочар /Чингис хааны баатар/
378.Мэлиг /Султан хан/
379.Жалалдин /Султан/
380.Хонхай /Хорчин/
381.Хонтахар /Хорчин/
382.Чормаган /Хорчин/
383.Дөрбуй /Дөрвэд баатар/
384.Ялавач /Сартаул иргэн/
385.Масхуд /Ялавачийн хүү/

XII Бүлэг

386.Гилүгэтэй
387.Бат /Чингис хааны ач/
388.Оготор /Чингис хааны хүү/
389.Мөнх /Чингис хааны ач/
390.Бүри /Чингис хааны хүү/
391.Гүюг /Чингис хааны ач/
392.Олдхар
393.Аргасун
394.Мангай /Өгэдэйн хүү/
395.Хонхордой /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
396.Бужиг
397.Ширхан /Өгөдэй хааны хэвтүүлийн захирагч/
398.Элжгэдэй
399.Амал /Өгөдэй хааны захирагч/
400.Чанар /Өгөдэй хааны захирагч/
401.Ялбаг /Өгөдэй хааны захирагч/
402.Хараудар /Өгөдэй хааны захирагч/
403.Тэмүдэр /Өгөдэй хааны захирагч/
404Жэхү /Өгөдэй хааны захирагч/
405.Чанай /Өгөдэй хааны захирагч/
406.Уйгуртай /Өгөдэй хааны захирагч/
407.Арачиан /Өгөдэй хааны захирагч/
408.Тогучар /Өгөдэй хааны захирагч/

Л.Тамир
"Шинэ Хот"

Нисдэг тэргээр Өмнөговь нисэж үзсэн, нэг ч суурин газар тааралдахгүй эзгүй тал дээгүүр 1000 км нисэж байхдаа яагаад манайхан Улаанбаатарт чихцэлдээд байгааг гайхаж билээ. Худалдааны захуудаа нүүлгээд, дэлгүүрүүдээ нүүлгээд, оюутнуудаа нүүлгээд тэрийг нь дагаад эмнэлэг, сургууль нь нүүгээд Улаанбаатарт хэдэн гуйлгачин ядуус, луйварчин дарга нар л үлдэх байх даа. Хажууханд Казакстан улс шинэ нийслэлээ 15 хан жилийн дотор барьчихаад байхад манайхан 23 жил 4 уулын дундаа заваараад байгаад байх юм. Одоо 6 тэрбум доллараар метро брьна гэх... 6 тэрбумаар бараг Хархорины Орхоны хөндийд шинэ нийслэлийн дэд бүтцийг шийдчихээр байдаг. Астанаг барихад Япончуудаар ерөнхий төлөвлөгөөг нь гаргуулаад,Төрийн бүх байгууллагуудаа тийш нь нүүлгээд, Зам, дулаан, цахилгаан, цэвэр бохир ус гээд дэд бүтцийг нь шийдэж өгөөд  өөр том зардал улсаасаа гаргаагүй. Ерөнхий хот төлөвлөлтөө ихэвчлэн гадны барилгын компаниудад танилцуулаад Бизнесийн дүүрэг, орон сууцны хороолол, худалдааны төвүүдээ бариулчихсан. Улаанбаатартай адилхан Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хирнээ Астана нов ногоон хот. *(www.astana.kz орж танилцаж болно)

Улаанбаатарын тэнгэрт хадсан байрны үнийн ихэнхийг газрын үнэ өсгөж байгаа. Хүн болгонд үнэгүй тарааж өгөөд өөр өөрсдийн газар дээрээ оч гэхэд нэгнийхээ барааг харах төдий том газартай хирнээ Улаанбаатарын газар ийм үнэд хүрсэн нь төлөвлөгөө байхгүйтэй холбоотой.
Газрын үнээс гадна байрны үнийг хөөсрүүлсэн нэг том шалтгаан бол
барилгажилтыг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүд. Монголд барилга барихад УС, ХАЙРГА, ЭЛС гурваас бусдыг нь импортлож байгаа. Дийлэнхийг нь Хятад улсаас. Наанаа монголчуудыг байртай болгох гээд байгаа хирнээ цаагуураа хятадын барилгын материал үйлдвэрлэгч нарыг улам мөнгөтэй болгоод байдаг. Хятадын эрүүл зах зээл мэдрэмжээрээ Монголчуудын барилгын материалын эрэлт нь өсөхийн хирээр ҮНЭ нь өсөөд байдаг. Хятадууд л мөнгөтэй болоод байх тусам л бид өндөр үнэтэй байр аваад байдаг.  Уг нь байшин барилга барих гэж байгаа бол барилгын материалын түүхий эд бэлтгэдэг уул уурхайгаа дэмжээд хөгжүүлээд өрсөлдөөн бий болгоод, дараа нь барилгын материал үйлдвэрлэлийг хүнд суртлаас чөлөөлж, санхүүгээр дэмжин хөгжүүлж өрсөлдөөн бий болгох нь хамгийн түрүүнд хийгдэх ажил байлаа. Мэдээж ӨРСӨЛДӨӨН байгаа газар ХАМГИЙН ХЯМД ҮНЭ байдаг. Хямд барилгын материалаар үнэгүй газар дээр л хямд орон сууцнууд баригдана.
Газрын наймаачдын балагаар тэнгэрт хадсан үнэтэй газруудыг үнэгүй болгоно гэж байхгүй, Төр нь хурааж авна гэж байхгүй, бүгдийг нь худалдаад авч чадахгүйгээс хойш одоо хамгийн боломжит сонголт нь шинэ хот барих юм. Гэхдээ Валютын ханшийг, газрын ханшийг ченжүүд тогтоодог болсонтой адил эмх замбараагүй төлөвлөгөөгүй явах аваас UB-2 болоод л дуусна. Хот төлөвлөлтөө чадахгүй бол япончуудаар хийлгэсэн нь дээр болов уу.
За өнөөдөртөө ингээд Шинэ хотын талаар бодлуудаа түр завсарлая...

Шинэ Дели
2013.09.16

Monday, February 28, 2011

Өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалд...

Өнөөдөр Монгол Улсад коммунист нам байгуулагдаад одоог хүртэл оршин тогтнож байгаа 90 жилийн ойн өдөр. Коммунистууд бидний өвөг дээдэс болох 30000 гаруй Монгол Улсын иргэнийг хэлмэгдүүлэн хороосон билээ. Ийм зүйлийг дахин давтагдуулахгүйн тулд "Коммунистууд гэж хэн бэ?" гэдгийг өнөөдөр сайн таньж ав!!!

Sunday, February 27, 2011

Нэгэн улстөрч онолдох гэж оролдов

Философийн ухааны доктор Б.Батчулуун багшийг саявтархан ТВ9-ийнхэн нэгэн нэвтрүүлэгт урин оролцуулсан ч, сүүлд нь гаргахдаа засвар хийн, яриаг хасаж хэлмэгдүүлсэн байна. Багш үүнд их эмзэглэн залруулага нийтэлсэнийг өөрийн блогоороо дамжуулан та бүхэнд хүргэж байна. Философийн ухааны доктор Б.Батчулуун Либертаризмын Монгол дахь хамгийн том төлөөлөгч гэж үздэг бөгөөд өөрөөс нь асуулгүйгээр шавь нь болсондоо уучлалт хүсье.

“Шинжлэх ухааны хамгийн аугаа нээлтийг өчүүхэн оюун
ухаан хүртэл шоолохыг сэтгэлгээний эрх чөлөө гэх болжээ.”

Т.Х.Хьюкслэй, Байгаль дахь хүний байр суурийн тухай баримт

Би ч мөн гэнэн хонгор юм билээ!

ТВ-9-д ажиллаж буй Төрмөнх хэмээх сэтгүүлчийг миний бие зүс таних юм. Өмнө нь ганц хоёр удаа уулзаж байхад либертари үзэлд их л талархалтай ханддаг хэмээн өгүүлдэг нэгэн байв. Тэгээд түүний урилгаар ТВ-9-ийн I сувгаар үндэсний үзлийн талаарх ярилцлагад улстөрч М.Энхсайхан, “Тэнгэр угсаа” гэсэн байх нэгэн нийгэмлэгийн тэргүүн Даваа гэсэн хүмүүстэй үндэсний үзэл, эх оронч үзэл, үндсэрхэг үзлийн талаарх ярилцлагад орлоо. Эсрэг тэсрэг байр суурьтай хүмүүсийн мэтгэлцээн юм болов уу гэж бодсон. Гэтэл тийм биш, М.Энхсайханыг сурталчлах зорилготой нэвтрүүлэг байсан юм билээ. Бичлэгтэй нэвтрүүлэг л дээ. Эфирт цацагдахаар нь үзсэний дараа надад яг л хүнд гүтгүүлж, гүжирдүүлчихсэн юм шиг сэтгэгдэл төрөв. Уг нь нэг их гүтгээд гүжирдчихсэн юм байхгүй. Гэхдээ эфирт гарахдаа миний ярьсан баахан хасагдаад, М.Энхсайханы ярилцлага яг хэвээр гардаг юм байна.

Анх нэвтрүүлгийн бичлэг хийх үеэс л нэг эвгүй сэтгэгдэл төрөөд явчихсан юм аа. Нэвтрүүлэг хөтөлж байсан сэтгүүлч хүүхэн “Дарга аа, дарга аа танаас асуух нэг асуулт байна”, “Таны бичсэн номноос харахад ...”, “Чонон сүлд номын тухай таны өгүүлэлд ...” гээд юм л бол М.Энхсайхан уруу хандраад микрофон надад олдохгүй шинжтэй болсон. Ингээд нэвтрүүлгийн ихэнх цагийг “дарга” яриад өнгөрөөсөн дөө, хөөрхий. Бүр сүүлдээ залхуу хүрээд гараад явчихмаар санагдсан шүү. Бод л доо, бичлэгт орохдоо л бага яриулах зорилго тавиад дараа нь эфирт цацахдаа монтажлан хасаад хаячхаар чинь надаас юу үлдэх вэ дээ. Үүнээс хойш монтажтай нэвтрүүлэгт тун болгоомжтой орохоор юм билээ. Тэр тусмаа улс төрчидтэй бол шууд ярилцлагад л орохоос өөр аргагүй.

Энэ нэвтрүүлгийн тухай найз нартаа хэлтэл тэд баахан инээлдсэн. Тэдний хэлж байгаагаар би мөн ч “гэнэн хонгор” юм билээ. Учир нь, очиж очиж ТВ-9-өөр ярилцлагад ордог. Энэ телевизийн цаад эзэн нь Н.Энхбаяр. М.Энхсайхан чинь Н.Энхбаяртай үй зайгүй найз гэдгийг мэддэггүй юм уу гэцгээв. Хоёрт, Сэтгүүлч Төрмөнхийн хийж буй нэвтрүүлэгт ордог нь яаж байгаа юм гэнэ. “Цаадах чинь М.Энхсайханы гарын хүн, ерөнхийлөгчийн сонгуулийн үед Энхсайханы хэвлэл мэдээллийг хариуцдаг байсан шүү дээ” гэж байна. Гуравт, Хамгийн гол нь улс төрчидтэй тэдний телевизээр гарах, монтажтай нэвтрүүлэгт хэзээ ч орж болдоггүй аж. Бичлэгтэй нэвтрүүлгээр бараг л хэлснийг хэлээгүй, хэлээгүйг хэлсэн, мэдсэнийг мэдээгүй, мэдээгүйг мэдсэн, муу логикийг хамгийн сайн, сайн логикийг хамгийн муу болгон харуулж болдгийг мэддэггүй юм уу гэж ирээд баахан сургаал айлдацгаасан. Нээрэн ч над шиг “гэнэн хонгор байхгүй юм байна” гэдгийг одоо хүлээн зөвшөөрч байна. Би бичлэгийг нь засаж янзлаагүй байхад нь СД дээр хуулаад авъя гэж Төрмөнх дээр очоод авч чадаагүй шүү.

Үндэсний үзлийн талаарх нэгэн “суут” бүтээлтэй танилцав


Үндэсний үзлийн талаар нэгэн ном гарсан гэдгийг би урьд нь сонссон байв. Гэхдээ тиймэрхүү сэдвийг сонирхдоггүй болохоор хойноос нь нэг их шимтэж хөөцөлдөөгүй юм. Харин энэ нэвтрүүлгийн дараа зохиогч нь нэр усаа тавиагүй тэр бүтээлтэй зориуд танилцлаа. Үнэхээр сул эд аж. Зохиогч санаагаа үндэслэхийн тулд сэтгэлгээний хамгийн муу аргыг ашиглажээ. Сонгодог логикт ярьж буй зүйлийнхээ мөн чанартай холбоогүй, зөвхөн хүний сэтгэл санаанд тааруулахын тулд ашигладаг argumentum ad hominem  гэдэг арга байдаг (харин хүнд хандсан ийм үндэслэгээний эсрэг юмсын мөн чанар дээр тулгуурласан үндэслэгээг argumentum ad rem гэнэ). Өөрөө ийм арга байдаг гэдгийг мэддэггүй, зөвхөн муу санааны үүднээс хүмүүст таалагдахын тулд сэтгэлгээний маневр хэрэглэсэн байж болох л доо. Гэхдээ үнэндээ энэ нь үндэслэгээ биш. Улс төрчид л хүнд таалагдах гэсэн энэхүү үндэслэгээ болон argumentum ad ignorium-ийг (энэ бол хүмүүсийн үл мэдэхүй дээр тоглож, элэг барьж даапаалсан үндэслэгээ) их хэрэглэдэг. Уг “бүтээл” 2010 онд хэвлэгдсэн бөгөөд Таны мэдэх ёстой үндэсний үзэл гэсэн нэртэй аж. Номон дахь үндсэн санаа М.Энхсайханы ярьж буйтай тун төстэй санагдсан. Бараг түүний бүтээл мөн байх. Зохиогч нэгэнт нэрээ тавиагүй учраас би “М.Энхсайхан энэ номондоо ...” гэлтэй биш “Зохиогч эл бүтээлдээ ...” гээд явахаас.

Зохиогч үндэсний үзэл, эх оронч үзэл хоёрыг эрс ялгаатай үзлүүд мэтээр тайлбарлажээ. Үгийн үндэс-этимологи, агуулгын талаар хамгийн алдаа мадаггүй бүтээл туурвидгаараа алдартай Оксфордын тайлбар толийг хараарай. Тэнд үндсэрхэг үзэл гэдгийг  еxtreme patriotism - туйлширсан эх оронч үзэл (электрон тайлбар толь дээр), exaggerated or aggressive patriotism – хэт буюу харгис эх оронч үзэл (цаасан хэвлэл дээр) гэж тодорхойлсон буй. Үнэндээ эх оронч үзэл, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл 3 нь мөн чанараараа нэг их ялгаатай үзлүүд биш. Энд эдгээр ойлголтыг огт өөр ойлголтууд мэтээр харуулахын тулд үгээр тоглосон нь илт байв. Бас үндсэрхэг ба үндсэрхэх үзэл гээд ялгасан ч байх шиг.

Шовинизм буюу үндсэрхэг үзэл гэдэг бол дэлхий нийтээр тогтчихсон ойлголт шүү дээ. Ийм хийрхүү үзэл яваандаа олны элэг доог, тохуу болдгийг түүх нэгэнтээ харуулсан. Напелеоны армид Шовин хэмээх цэрэг байж. Тэрээр 10 гаруй удаа шархадсан боловч армиас халагдалгүй үлдэж, Напелеоноос “Алдрын сэлэм”-ээр хүртэл шагнуулж байв. Францчууд эхлээд түүгээр бахархдаг байсан боловч 30-40 жилийн дараа хийрхүү, онгироо, дөвчин хүнийг Шовиноор дүрсэлж түүнийг шоолж тохуурхсан жүжиг хүртэл тавих болжээ. Зохиогч өөрийнхөө бүтээлдээ үндэсний үзэл сайхан, харин эх оронч үзэл муухай гэж үзүүлэхийг оролдсон байна. Эх оронч үзлээс гадуур байх үндэсний үзэл, үндэсний үзлээс салангид эх оронч үзэл гэдэг бол зүгээр үгэн жонглёр. Зохиогч ийнхүү эх оронч үзэл, үндэсний үзэл хоёрыг тэс хөндлөн зүйл мэтээр ярьж байснаа АНУ-ын тухайд болохоор энэ хоёр нь нэг зүйл мэтээр өгүүлж холион бантан хийжээ.

Үгээр тоглохоос гадна санаанд орсон зүйлээ асар их судлагдсан, батлагдчихсан зүйл мэтээр өгүүлсэн нь олонтаа. Тухайлбал, зохиогчийн үзэж буйгаар “Алтан ураг” гэдэг нь “хар хайрцагны” бодлого юм байх. Ахуйн төвшинд зөв ч юм шиг харагдах иймэрхүү хуумгай дүгнэлт дэндүү олон тааралдсан. “Шударга ёс” гэсэн категорийг хэрэглэхдээ justice, fairness гэдгийн аль утгаар ярьж буйг нь ойлгосонгүй. Justice гэдэг нь бүр Сократын үеэс философийн утга зохиолд орж  ирсэн философи, хууль зүй, ёс зүйн маш гүнзгий утгатай нэр томьёо, үүнийг “зүй ёс” гэж орчуулдаг (“ёс зүй” биш шүү), fairness нь болохоор ахуйн төвшинд яригддаг шударга ёс гэсэн ойлголтууд шүү дээ.

Номонд буруу зөрүү өгүүлбэр, томьёолол их байна. Ийм жижиг номонд яасан ч том алдаанууд гаргаа вэ гэж бодогдохоор. Жишээ нь, “Орчин үеийн эдийн засаг угтаа үндэсний үзэлд тулгуурладаг. Капитализмын амин сүнс бол үндэсний үзэл байдаг” гэжээ!!! Хаана байж байгаад ирэхээрээ, яаж сохрохоороо ийм ил тод зүйлийг хардаггүй байна аа. Орчин үеийн эдийн засаг, өнөөгийн капитализм нь хамгийн интернациональч үзэгдэл шүү дээ. Тийм ч учраас Жохан Норбэрг Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй (Улаанбаатар 2007 оны монгол хэвлэл) номондоо “Даяаршил гэдэг бол хачирхалтай нэр томьёо. Энэ чинь зүгээр л капитализмын тархалт шүү дээ” гэсэн юм.

Тэгээд цааш нь иймэрхүү бүх номонд байдаг нэг сэдэв болох дэлхийн талыг эзэлсэн Чингис хаан, түүний байлдан дагуулалтын тухай “нөгөө магтуу” бас байлгүй яахав. Өнөөгийн XXI зууны иргэд бид “байлдаагүй дагуулалт”, шинжлэх ухаан техникийн ололт, хөгжил, үндэстэн ястан нэгэндээ нээлттэй, энэрэлтэй хандан байж дэлхийг дагуулсан түүхийг яримаар байгаа юм даа, уг нь. Өдий төдий олон хүнийг дайн байлдаан уруу түлхэж байсан Чингис хаан, ард түмэндээ үйлчилдэг төрийг анх бий болгосон гэнэ. Мөн монголчууд дэлхий дээрх анхны үндэстэн юм байх. Ийм популист, эрүүл ухаанд огт таарахгүй дүгнэлт их хийжээ. Бүр байсаар дайныг зөвтгөсөн үндэслэл олох гэж оролдоод ч байгаа юм уу гэж бодмоор. Яахаараа орчин үеийн сэхээтэн хүнд ийм бодол төрдөг байна аа. Дайн бол аль ч үед бузар булай зүйл байсан, хойшид ч тийм байх болно. Дайныг зөвтгөх үндэслэл коммунистууд болон фашистуудад л олддог. Харин энэ удаа номыг зохиогч олчих шиг боллоо.

Тун бага хэмжээний энэ номонд гадаадын 3 хүний өгүүлэл багтсан нь номын талаас илүү зайг эзэлжээ. Гол нь энэ гурван өгүүллийн хоёроос үндэсний үзлийг дэмжсэн утга шууд харагдахгүй, тэр ч бүү хэл гурав дахь өгүүлэл буюу Л.Толстойн өгүүлэлд зохиогчийн яриад байгаагийнх нь  яг эсрэг утга байна гээч. Анхааралтай унших юм бол тэдгээр өгүүллээс Үндэсний Шинэ Намын эсрэг логик гарна. Гэтэл зохиогч андуурна, андуурна гэхэд хэт андуурч өөрийнхөө эсрэг өгүүллүүдийг номондоо оруулсан байдаг байна шүү. Зохиогч маань тексттэй харьцаж сураагүй хүн бололтой. Энэ гурван өгүүлэл болон номын эцэст хадсан зүйр, цэцэн үг нь ямагт өөрсдийнх нь шүүмжлээд байдаг гадаадын сэтгэгчдийн үгнүүд байх юм. Хэрэв мань мэтийг ном, нийтлэлдээ ийм олон Барууны хүний нэрийг оруулбал “Ингээд л эд, Барууны үзлээр толгойгоо угаалгачихсан байгаа юм” гэж загнана даа.

Бас нэг инээдтэй зүйл тааралдсан. Зохиогчийн бодлоор өрхийн тэргүүн л гэр бүлийн бүрэн эрхт эзэн гэнэ (Шууд ингэж хэлээгүй ч, логик нь яг ингэж уншигдаж байна лээ. Ер нь шууд хэлчихсэн гэхэд ч болно). Яг л Азийн патерналист уламжлал даа. Либертари уламжлалтай орнуудад бол өрх гэрийн гишүүд бүгд ижил эрхтэй байдаг. Ийнхүү зохиогч маань алхам бүр дээр либертари үзэлтэй зөрчилдөж байна. Номыг зохиогч өөрөө л гэртээ ноён зан гаргадаг байх. Ер нь тэгээд өрх гэр гэдэг чинь хувь хүмүүсээс тогтдог юм биш үү! Өрх гэрийг дээдлэх гээд байгаа хүн, хувь хүнийг үзэн ядаж болох уу!

“Хүчтэй төр” гэдэг ахуйн төвшинд их яригддаг боловч цаагуураа хамгийн харгис утга илэрхийлдэг энэ ойлголтыг зохиогч шууд хэрэглэсэн байна лээ. Төрийн хүний ямбыг нэмэхийн тулд тэдний хэрэгцээнд зориулсан төсвийг нэмэх, түшмэдийн орон тоог нэмж төрийг данхайлгах санааг ил тод хамгаалсан байх юм. Одоо ийм юм ярьдаг сэхээтэн байдаг л юм байна. Ёстой дур гутмаар. Үнэндээ, төр бол нийгэмд материал баялгийг бүтээдэг бус хэрэглэдэг ганц том хэрэглэгч. Тэнд “паразитууд” л үрждэг. Одоо Монголд төсвийн мөнгийг төр шиг их үрэн таран хийдэг институци байхгүй. Гэтэл төрийг улам бүр олон хүнтэй болгож, хүнд сурталтнуудын цалин мөнгийг нэмэх тухай ярьж байх ч гэж дээ. Бас тэгээд “төрийн өмч” гэж яриад байгаа юм шүү. Төрийн өмч гэж ямар юм байдаг юм бэ? Төр, олон нийтээс авсан мөнгөн дээр тогтож байдаг зүйл шүү дээ.

Цааш нь шашны, ахуйн, аль эсвэл улс төрийн ойлголт болох нь мэдэгддэггүй “Төв үзлийг” их таашаажээ. Энэ нь юмс үзэгдлийг товч тодорхой илэрхийлэхээс зайлсхийсэн үзэл байдаг. Номын үзэл санаа үнэхээр хоцрогдсон үзэл дээр тулгуурлагдсан байна лээ. Энэ ном бол зүгээр л сонгогчдодоо зориулж бичсэн сэтгэл татам уриа лоозун, хоосон үгийн цуглуулга.

Мэдээжээр, энэ номны нэг сэдэв бол Нууц товчоо байж таарна. Уг нь Нууц товчоо нь Платоны Софист, Парменид, Төр, Аристотелийн Улс төр, Метафизик, Физик, Никомахын ёс зүй бүтээлүүдээс 1000-гаад жилийн хойно бичигдсэн бүтээл шүү дээ. Тэгэхэд л дээрх бүтээлүүдийн дэргэд үлгэр домгийн шинжтэй, гэнэн гэмээр санаа илэрхийлсэн байдаг. Ер нь монголчуудын бүх зүйл дээр иш татаж байдаг энэ бүтээлийг “Утга зохиолын эх сурвалж бичиг” болох талаас нь баталсан ганц хүн байдаг бөгөөд тэр нь Ш.Гаадамба агсан. Харин түүх болон одоо яриад байгаа шиг философи, улс төр судлал, социологи, тэр ч байтугай математик, хими, физик, биологи, астрономийн эх сурвалж болохыг баталсан жинтэй бүтээл нэг ч гараагүй байгаа билээ.

Номын төгсгөл хэрд эх оронч үзлийг муулсан баахан афоризм зүүжээ. Эдгээр нь бас л нөгөө муулаад байдаг Барууны сэтгэгчдийн хэлсэн үг. Тууштай, нэг л логикоор сэтгэмээр юм. Номынхоо арын хавтсан дээр үндэсний үзлийг хамгийн гол үзэл хэмээн харуулах гэж оролдсон бололтой нэг зураглал тавьжээ. Тэр нь нийгмийн бодит байгууламж болон үзэл хоёрыг хольж хутгасан, мөн ойлголтын багтаамжийн хувьд нэг нь нөгөөдөө захирах, захирагдах харьцаатай ойлголтуудыг хольж хутгасан гээд мөн л зоргоороо зохиомжилсон зураглал харагдана лээ.

Миний бие энэхүү өгүүллээ хэвлүүлэхийн өмнө нэгэн танилдаа үзүүлэхэд “Арай хурц юм биш үү, наадах чинь цаанаа яг тодорхой эзэн, улс төрийн намтай холбоотой үзэл шүү дээ” гэсэн юм. Ийм ядруу бүтээлийг ядруу гээд хэлчхэж болдоггүй, ямар гээч оюун санааны орчин Монголд бүрдчихээд байгаа юм бэ? Иймэрхүү бүтээл аль ч нийгэмд байдаг, түүнд нь харанхуй масс татагддаг нь үнэн. Гэхдээ, манайд ийм бүтээлийг өөрсдийгөө сэхээтнүүд гэж нэрлэсэн тэр хүмүүс гаргаж байна шүү дээ. Энэ ном одоо Монголоор нэг дүүрчхээд буй дураараа донгоддог мэргэн түргэн, алс ирээдүйг хардаг, үүх түүх, нууц товчоо болон чингисизмээр өвчлөгсдийн бүтээл биш, үнэхээр нэг намын үзэл суртал юм биш үү. Бүр тодорхой хэлбэл ҮШН-ын М.Энхсайханы бүтээл болох нь ТВ-9-ийн дээрх ярилцлагыг эргэн санахад тодорхой болж байна. Ээ хөөрхий, бид чинь оюун санааны ямар ядууралд орчих оо вэ?

Урьд нь ч, би нэг удаа М.Энхсайханд сүрхий сүжиг буурч билээ. Энэ хүн нэлээд хэдэн жилийн өмнө одоогийн ингэтлээ үзэн ядаад, газар доогуур ортол нь муулж буй либерал үзлээ тэнгэрт тултал магтсан Либерализм хэмээх өгүүлэл бичиж сонинд тавьсан байсан юм. Үнэхээр сайн өгүүлэл байлаа. Овоо сэхээтэн юм даа гэж бодогдсон. Гэтэл хожим нь миний бие Людвиг фон Мизесийн Либерализм бүтээлийн монгол хэвлэлийг редакторлох болов. Уншаад эхэлтэл нэг л танил, яах аргагүй уншсан зүйлс тааралдаад болдоггүй. Гэтэл мань хүн Мизесийн уг номны гол санааг а,б-гүй хуулаад дээр нь нэрээ тавьчихсан нь тэр байсан юм билээ. Ер нь яасан туушгүй, барьцгүй оюун санаа гэж ийм байдаг байна. М.Энхсайханыг Айн Рэндийн номыг барьчихсан “энэ шиг гайхалтай ном алга” гээд явж байсныг харсан хүмүүс байдаг л юм билээ. ХХ зууны 5 том либертари үзэлтний нэг, хувь хүнийг магтан дуулагч нөгөө Айн Рэнд шүү дээ. Гэтэл одоо ... Хүн өөрчлөгдөнө, өөрчлөгдөнө гэхэд ингэж өөрчлөгдөнө гэж байдаг л юм байх даа.

Дашрамд хэлэх үгс
Бид капитализмыг байгуулж байна. Капитализм өөрөө их интернациональч үзэгдэл. Нэг улс-үндэстний хүрээн дэх капитализм гэж байдаггүй. Орчин үеийн дэлхий ертөнц даяаршиж байна. Хэн нэгэн хүний хүссэн хүсээгүй энэ үйл явц үргэлжлэх болно. Ямар ч улс-үндэстэн өөр оронд оруулсан хөрөнгөө зүгээр хаячихна гэж байхгүй. Хувийн өмчийн үзэл санаа ч үүнийг зөвшөөрөхгүй. Нэг улс-үндэстний хүмүүс нөгөө үндэстнийхээ ололт амжилтаас суралцах, өөрийн оронд нутагшуулах үйл явц бүр ч хүчтэй явагдаж байна. Аль нэг үндэстний хүн гадаад хэл, шинжлэх ухааны ололт, технологийн амжилтаас суралцах маягаар нөгөө үндэстний соёлтой салшгүй холбогдож байна.

Нэг үндэстэн нөгөө үндэстний дэвшилтэт зүйлээс суралцсанаар өөрийн үндэстнийг орхичихно гэж байдаггүй. Хүн арьснаасаа мултраад явчихдаггүй юм. “Өөрөө бүү мэд, мэдсэн хүний үгэнд бүү ор!” гэсэн хараал тусчихсан аятай байх юм бол бид улам бүр хохирох гээд байна. Монголчууд бид дэлхийн тэргүүний соёл, шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй танилцаж, түүнд суралцсанаараа өөрийн үндэстнийг бусдаас дутахгүй болохыг харуулахаар үл барам өөрийнхөө үндэстэнд ашиг авчирна. Бид хөгжилтэй орнууд дахь гайхамшигт бүтээн байгуулалт, инженерчлэлийн шийдэл, мэдээллийн технологийн ололт, нана-технологи, нөү-хау-г танин мэдсэнээр хар аяндаа тэр үндэстнийг хүндлэх сэтгэл төрнө. “Үүнийг бүтээх гэж энэ хүмүүс хэр их хөдөлмөрлөсөн, энэ гайхамшигт байгууламжийг яаж босгосон, энэ бүтээгдэхүүнийг хэрхэн хийсэн бол” гэсэн танин мэдэхүйн хүсэл шохоорхол уг үндэстэнд хүндэтгэлтэй хандахад хүргэдэг. Орчин үеийн нийгмийн энэ бүх ололт дэвшил тэнгэр бурханд мөргөөд, дэлхийн талыг байлдан дагуулсан гэсэн магтаалаар бий болоогүй. Бид бусад улс-үндэстэнтэй нээлттэй харилцаж, өөрийн үндэстний дутагдалтай талыг хайр найргүй шүүмжилж байж л хөгжинө. Өнгөрсөн түүхээ хоосон магтсанаар хөгжсөн улс-орон байдаггүй. Энэ утгаараа манай “үндэсний үзэлтнүүд” өөрсдөө улс-үндэстнийхээ дайсан болж байна.

Ойлгомжтой шүү дээ, хүн гэдэг чинь амьдарч буй орчноо үргэлж сайжруулж, илүү тохитой орчинд амьдрахыг хүсдэг. Үүнийг буруутгах аргагүй. Ийм тохилог ахуй болон улс төрийн орчинг Баруунд бүтээгээд байна. Тэд, бидэнгүй амьдарч чадна, үүнийгээ ч бодит байдал дээр харуулсан. Харин бид Барууны соёл иргэншлийн ололтгүй амьдарч чадах уу, чадах л байх. Гэхдээ тэднээс хамаагүй хоцрох гээд байна. Бидний хэрэглэдэг, хүсдэг, татагддаг бүх зүйл – гар утас, телевиз, машин, онгоц гээд бүгд Барууны соёл иргэншлийн ололт.

Бодит байдал ийм байхад бид өөрсдийгөө магтаж биш шүүмжилж өөдлөнө. Барууныг муулагсад өөрийн үр хүүхэд, хамаатан садан гээд бүх хүнээ Баруунд л очуулж, тэнд амьдруулахыг хүсдэг биз дээ. Энэ нь ч буруу биш. Гол нь өөрийнхөө, амьдрал дээр хүсдэг зүйлээ аман дээрээ бүү муулаач гэмээр байна. Ийм ядруу үндэсний үзлийг ном уншихаа больчихсон, амархнаар нь үндэсний үзэл, эзэн хаад, бөө мөргөл гэсэн юм ярьж явдаг хүмүүс л бичиж ярина. Жинхэнэ улс төрчийн популизм!!!

Үндэсний үзэл дээрээ тулгуурлаж хөгжсөн үндэстний тухай ярих болохоороо хүмүүс юуны түрүүнд Японыг жишээ татдаг. Үнэндээ, Япон нь түүхэндээ хоёр том үсрэлт хийсэн бөгөөд хоёулаа гадагшаа хандсан үед энэ дэвшил гарсан юм. Нэг нь, Мэйжигийн эрин үед Европын соёлыг нутагтаа авчирсан, нөгөө нь дэлхийн II дайны дараа Америкийн хөгжил дэвшлийг “хуулснаар” үсрэнгүй хөгжил гарсан билээ. Харин дээрх номонд тааралдсан ганц үнэн өгүүлбэр бол “Үндэсний үзэл дээр тулгуурлаж сайныг ч бүтээж болно, мөн саарыг ч бүтээж болно” гэсэн өгүүлбэр байлаа. Тийм ээ, Германы фашизм бол үнэндээ үндэсний үзэл дээр тулгуурласан үзэгдэл. Тиймээс ч нацизм гэж нэрлэгддэг.

М.Энхсайхан үндэсний үзэлтэй юм бол түүнийгээ тууштай баримталж, амьдрал дээр ч гэсэн харуулах хэрэгтэй. Дуучин Жавхлан шиг дээлээ өмсөөд, гэрт амьдрахад болохгүй юу байх вэ дээ. Дээл, гэр гэх мэт зүйлс нь яах аргагүй монгол соёлын томоохон ололт мөн. Гар утас, компьютер, телевиз, машин, онгоц, тэнгэр баганадсан байшин, далай дамнасан гүүр энэ бүгдийг чөтгөр шулам аваасай. Бүгд л харийнхан буюу муусайн Барууныхны хийсэн юм! Тэгээд Чингис хааны академийнхан, үндэсний үзлээрээ үргэлж бахархаж байдаг урлагийн сэхээтнүүд, нөгөө охид хүүхнүүдийн үсийг хусдаг залуус, мэргэн түргэн, тэнгэртэй харьцдаг элдэв авгайчуулыг туган доороо нэгтгээд Монголыг байлдан дагуулах хэрэгтэй.

Тухайн нэвтрүүлэгт оролцож байхад М.Энхсайханы амнаас сонссон, мөн энэ номонд тааралдсан хамгийн муухай үгс бол либертари үзлийг адласан үгнүүд юм. Тэвчье гэсэн ч тэвчих аргагүй. Улс төр, бизнесийнхэнтэй огт холбоогүй жирийн иргэн миний хувьд хамгийн дээдэлж явдаг үзэл бол энэ. Бакалавр оюутны курсын ажлаас томгүй энэ номыг сөхөөд үзэхэд либертари үзэлтэй бүр нэг үзэх санаа байна гээч. “Үндэсний үзэл бол төрөө хайрлах үзэл, эх оронч үзэл бол төрөлх нутгаа хайрлах үзэл” гэснээс харахад ч гэсэн зохиогч үнэхээр стэйтист үзэлтэн аж. Либертари үзэл уруу бүр нэг дайрах санаатай.

М.Энхсайхан либертари үзлийг өөрийнхөө улс төрийн өнцгөөс хараад байна, эсвэл зориуд мушгин гуйвуулж байна. Монгол хэл дээр үндэсний үзлийн талаар гарсан ямар томоохон бүтээл байдаг юм бол гээд сурвалжлахад олигтой ном олддоггүй юм билээ. Гитлерийн Миний тэмцэл-ийг л хэлдэггүй юм бол. Тэгвэл либертари үзлийн талаарх утга зохиолыг үзэх юм бол багахан хэмжээний номын сан болчхоор номыг бид англи хэлнээс зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй орчуулжээ.

Либертари үзэлтэй дэлхий даяар тэмцэж байна гэж үү! Либертари үзлийн талаар яаж ийм юм ярьж зүрхэлдэг байна аа. Энэ нөхөр монгол хэл дээрх либертари номнуудыг ер нь уншсан болов уу! Бараг л уншаагүй юм шиг санагдсан. Уншсан бол жинхэнэ утгыг нь ойлгосон болов уу! Тэр либертари номнууд дотор хоёр Нобелийн шагналтны ном байгаа шүү дээ. Бусад номнууд нь ч гэсэн маш ойлгомжтой, логиктой бичигдсэн. Либертари үзэлтнүүдийг АН-ын үзэл сурталчид мэтээр бичсэн байна лээ? Ёстой муухай доромжлол! Бид улс төрчидтэй ойртох тун дургүй, гэхдээ манай үзлийг улс төрдөө ашигладаг хүмүүс аль ч нам, тэр тусмаа АН-д их байдаг. Тэдний төлөө бид хариуцлага хүлээхгүй. Биднийг хувийн өмчтөн, том эздийн гар хөл гэж хэлэх гээд байх шиг? Бас л доромжилж байна. Бид хувийн өмчийг дээд зэргээр хамгаалж, үүнийг хүний эрх чөлөөний бодит илэрхийлэл гэж үздэг. Энэ утгаар нь либертари үзлийг өөрийн хөрөнгөө хамгаалах хэрэгсэл хэмээгээд либертари үзэлд өөр ямар нэг утга байдаггүй мэтээр үздэг бизнесмэнүүд байдаг. Тэднийг ч бас жинхэнэ либертари үзэлтэн гэж хэлж болохгүй. Хувийн өмч бүх хүнд байдаг. Хамгийн үгээгүй хүнд ч гэсэн өөрийн гэсэн оюун ухаан, бие бялдрын чадвар, авьяас гээд ашиглаж болох зүйлс байдаг. Эдгээрээ хувьдаа ашиглах эрх чөлөө байх ёстой.

Либертари үзэлд Ху намынхан дургүй байдаг юм. Шалтгаан нь ойлгомжтой, тэд зүүнтнүүд. Нийгмийн төлөө хувь хүнийг золиослогчид. АН-ынхан ч бас дургүй байдаг. Учир нь, тэд “биднийг засгийн эрх барьж байгаа цагт нийгэм сайн сайхан болно” гэж үздэг. АН-ын улс төрчдөд юмс үзэгдлийг “зөнд нь орхиод” хөндлөнгөөс оролцохгүй байвал юмс аяндаа маш сайн эмх цэгцэндээ ордог (spontaneous order) гэсэн ойлголт байдаггүй. Гэтэл ҮШН-ынхан гээд бас нэг “дайсан” гараад ирдэг байна. Аргагүй шүү дээ, либертари үзэл нь аль ч намынх  хамаагүй, улс төрчдөд халтай үзэл юм чинь. Ф.Бастиагийн хэлснээр, улс төрчид “бид л байхгүй бол энэ жирийн хүмүүс гэдэг чинь өмдөө ч товчилчхож чадахгүй, байцайгаа хэрхэн дарахаа мэддэггүй хүмүүс” гэж боддог. Улс төрчид бүгдээрээ л би л төрийн эрхэнд очвол улс-орон хөгжинө, жирийн хүмүүс миний төлөө санал өгөх тавилантай гэж боддог. Үүнийг нь эсэргүүцдэг учраас либертари үзлийг дарангуйлагч сэтгэлгээ хүмүүжилтэй, бие тоосон, бусдыг эс хүндэтгэдэг тийм л хүмүүс үзэн ядна.

Либертари үзлийн жинхэнэ мөн чанар нь шударга хөдөлмөрөөрөө амьдардаг, төсвийн мөнгөнөөс асар их хөрөнгийг хувьдаа зарцуулдаггүй жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж байдаг. Хүмүүс либерал үзэл, либертари үзэл хоёр яг ижил биш гэдгийг ойлгохгүй байна. Либерал үзэл нь улс төрд ойр байдаг бол либертари үзэл улс төрөөс аль болох хол байхыг хичээдэг. Тийм ч учраас тууштай либертари үзэлтэн улс төрийн албан тушаалыг огт сонирхдоггүй юм.

Либертари үзлийн амин сүнс бол хувь хүн. Үндэсний үзэлтнүүд хувь хүн, түүний эрх, эрх чөлөөг үзэн ядчихаад үндэстнийг дээдэлнэ хэмээн хэрхэн ярьж чаддаг байна. Ёстой л нөгөө социализмын үе шиг “чи яах вэ, гол нь нийгэм, улс-орон” гэдэг шиг. Үндэстнийг хувь хүмүүс бүрдүүлдэг. Бүх иргэн хувь хүн, Энхсайхан ч хувь хүн, би ч хувь хүн, бидний дэргэд буй бүх хүн хувь хүн. Бид өөрсдийгөө, бие биенээ дээдлэхгүй бол нөгөө коллективист нийгэм болно. Бид ийм нийгмийг үзээгүй гэж үү! Коммунист коллективизмын харгис мөн чанарыг ханатлаа үзсэн биз дээ. Түүхэн дэх хамгийн коллективист нийгэм бол Германы үндэсний социалистуудын байгуулсан фашист нийгэм, Зөвлөлтийн ангич үзэлтнүүдийн байгуулсан коммунист нийгэм байлаа. Түүхэнд байсан хамгийн харгис нийгмүүд. Дахин хэлэхэд, либертари үзлийг АН-ын үзэл суртал гэж андуураад байна. Либертари үзэл бол жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг болохоос улс төрийн аль нэг хүчинд үйлчилдэггүй.

Либертари үзэлд үндэсний үзлийг зориуд тусгайлан авч үзсэн нэгэн сэдэвт зохиол байдаггүй. Гэхдээ Мизесийн Либерализм зохиолд (М.Энхсайханы нөгөө хуулаад нэрээ тавьчихдаг бүтээл) хэрэв үндэсний үзлийн талаар асуулт гарах юм бол “бид өөрийгөө космополитэнүүд” гэж хариулах болно гэсэн байдаг (космо-политэн гэдэг нь хүн аль нэг улс-үндэстний хүрээнд хязгаарлагдах ёсгүй, дэлхийн олон улс-үндэстэн хоорондоо чөлөөтэй харилцах ёстой, бүх улс-үндэстэн адилхан, хүн бол дэлхийн иргэн гэсэн утгатай үзэл). Тийм ээ, либертари үзэлтнүүд бид космополитэнүүд, монголчууд бид ийм байж л дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадна.


Friday, February 18, 2011

Тун удахгүй

Таван толгойн хувьцааг зохиомлоор өсгөж 1,400,000 төгрөгт хүргэсэн байна. Үүний дараа АН-аас өгсөн мэдээллээр Монгол улсын иргэнд 550 ширхэг хувьцаа өгнө, энэ доод тал нь 300,000,000 төгрөгийн хувьцаа ноогдоно гэж Баянголын Эрдэнэ ярьж байх юм. Гэтэл Хүннү коал, Энэржи ресурсын хувьцаа олон улсын хөрөнгийн биржүүд дээр ойролцоогоор 1,5 ам доллараар зарагдаж байна.  Энэ бол Монгол улсын иргэдийг тэр тусмаа залуучууд биднийг илт дормжилсон хэрэг. Энэ талаар удахгүй санал бодлоо хүргэнээ. Түр баяртай

Thursday, February 17, 2011

Ногоон-Либерал үзэл



“Хувь хүний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдаад зогсохгүй
Байгаль дэлхийн оршин байх эрхээр хязгаарлагдана.”
            Хувь хүний эрх чөлөөг дээдэлж, бүх хүн өөрийн бүтээлч чадвараа нээн хэрэгжүүлэх эрхийг хүлээн зөвшөөрөхийн хамт хувь хүн өөрийнхөө төлөө хийгээд нийгмийн өмнө хариуцлага хүлээх учиртай гэдэг нь либерал үзлийн суурь зарчим юм. Харин нийгмийн хөгжлийн явцад хүн байгалиас бэлэнчлэн авч ашиглах сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх нь ногоон үзэл баримтлалын гол зорилго билээ. Өнөөдөр монголын улс төрийн амьдралд тохиолдож буй гэрэл гэгээтэй нэгэн үзэгдлийн нэг бол Монголын Ногоон Нам болон Иргэний Зориг Намуудын нэгдэл юм. Нийгэмд шудрага, зарчимч гэдгээрээ танигдсан 2 лидерээсээ гадна, тууштай үзэл баримтлал, нээлттэй байдал, элдэв хуйвалдаанаас ангид байсан зэрэг энэ 2 намд олон ижил төстэй эерэг чанарууд байгаа билээ. Өнөөдөр Монголын улс төрийн намуудын гаргаж тавьдаггүй олон асуудалд энэ 2 нам өөрсдийн байр сууриа илэрхийлж, ажил хэрэг болгож иржээ. Үүний тодорхой нэг жишээ бол ИЗН дарга Санжаасүрэнгийн Оюуны санаачилж УИХ-д 9 удаа өргөн барьсаны эцэст батлуулсан Авилгалын эсрэг хууль юм. Мөн Иргэний нийгмийг төлөвшүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөр, ур ухаанаа зарцуулж ирсэн МНН дарга Энхбатыг бид ФОРУМ нэвтрүүлгээр нь сайн мэдэх билээ.
             Өнгөрсөн 20 жилийн түүхээс харахад 3 дахь улс төрийн намаар бүртгэгдэн байгуулагдаж байсан МНН нь 2008 оныг хүртэл парламентад суудалгүй, хавчигдмал хүрээнд үйл ажиллагаа явуулж иржээ. Хоёр намын тогтолцоог бэхжүүлэхийн төлөө явж ирсэн АН, Хувьсгалт нам 2 сонгуулийн хуулиар дамжуулж бусад намуудын үйл ажиллагааг хаан боогдуулж ирсэн нь МНН хувьд Экологи байгаль орчны асуудлаас цааш оролцох боломжийг олгоогүй юм. Харин 2008 онд сонгогдсон МНН дарга Энхбат ногоон бүлэг үүсгэн байгуулж Ногоон үзэл баримтлалыг парламентийн танхимд амилуулсан билээ. Хууль тогтоох засаглалын нэг гишүүн болсоноор МНН-ын үйл ажиллагаа илүү өргөн хүрээг хамарч нийгмийн бүхий л салбарт УИХ-ын гишүүнээрээ дамжуулан оролцох боломж нээгдсэн билээ.
 Үзэл баримтлалаа огоорон “ард түмэндээ” “хувь хишиг хүртээх” нэрийн дор хууль бус эвслийн Засгийн Газар байгуулах хүртлээ орооцолдон хуйвалдаж буй энэ парламентад ганц ганцхан суудалтай МНН, ИЗН-ын хувьд парламентад бие биенээ дэмжсэн хамтын түншлэл үнэхээр хангалтгүй, хүчгүйдэж байгаа билээ. Хэрэв энэ 2 нам нэгдвэл ирэх сонгуульд бүлэг байгуулах хэмжээний санал авч чадахаар байна. Үүнээс ч эрх баригчид үнэхээр айж байгаа. Хэрвээ хэн нэгэн улс төрч та бидний тухай ярихдаа “ард түмэн” гэж ярьж бол  тэр улс төрчид  иргэн хүний эрх хамаагүй байдаг, “хишиг хүртээнэ”гэж ярьж байвал түүнд орчин үеийн Ардчилсан төрт нийгмийн тухай ямар ч ойлголт алга, “үзэл баримтлал хамаагүй” гэж байгаа бол энэ бол хуйвалдаан, өөр юу ч биш... 20 жил хуйвалдсан энэ хуйвалдаан хүссэн хүсээгүй дараагийн үедээ халдварлаж байна.
              Амлалтанд барьцаалагдсан эдийн засгийн бодлого явуулж буй МАНАН-тай засгийн газар, УИХ нь зууны мянганы бүтээн байгуулалт нэрээр социализм амлах нь холгүй байна. Зууны, Мянганы Бүтээн байгуулалт өрнөж байгаа газар Зууны, Мянганы Хяналт байх хэрэгтэй!!! Өнөөдөр  хийгээд Өчигдрийн Уржигдрын бүр тэрний урьдны УИХ, Засгийн газрууд нь огт хяналтгүй явж ирсэн гэдгийг өнөөгийн Монголын сүйрсэн экологи байгаль орчин харуулна. Ямар ч хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй хотын удирдлага байсныг та бидний амьсгалж буй агаар гэрчлэнэ. Бүх зүйл наймаан дээр тогтож байна. “Одоо танайх хаз-одоо манайх хазья”. Ингэж л 20 жил Монголыг хувааж идсээр одоо газар дээрхээ идэж дуусгаад гадныхнаар газраа ухуулж байгаад нүүрс идэж эхэлж байна. Тэдэнд одоо уул уурхайгаас өөр юу ч чухал биш.  Ийм эмх замбараагүй, хяналтгүй, уул уурхайд түшиглэсэн бодлогоос болж байгаль орчин хамгийн ихээр сүйрэх аюул нүүрлээд байна. Бид хойч үедээ уух ус ч үлдээхгүй байх тийм эгзэгтэй үедээ ирчихээд байна.
Бид ер нь хойч үедээ ямар нийгмийг үлдээж байна вэ? Бидний амьдарч буй энэ нийгэмд архидалт, авилгал, ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, гэмт хэрэг, байгаль орчны сүйрэл, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, хүний эрхийг уландаа гишгэх, хуулийн хамгаалалтгүй хувийн өмч, бизнес дэх төрийн бохир оролцоо, нийгмийн баялгийн шудрага бус хуваарилалт, нам төвтэй төр, төр төвтэй шарын шашин, нийгмийн сэтгэхүйн доройтол, агаарын бохирдол байж болох хамаг муу муухай бүхэн цогцоороо байна.
Хуучин нийгмийн үед төлөвшсөн сэтгэлгээтэй нэгэн үе дуусахад аяндаа нийгмийн сэтгэлзүй өөрчлөгдөж, Ардчилал бэхжиж, Сайн цаг ирнэ гэж итгэж хүлээдэг байлаа. Гэтэл тэрнээс дор сэтгэлгээтэй дараагийн үе бэлтгэгдэн гарч ирж байна. “ Хүмүүс юуны тулд төрийг бий болгосон юм бэ?” гэж залуу үесээ асуувал  олонхи нь Төрөөр дамжиж хүн эд хөрөнгө цуглуулж сайхан амьдардаг гэж хариулах вий. Төр нь юуны өмнө иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй юм. Төр нь нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага эрхтэй байх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Төр үүнээс илүү эрх мэдлийг шаардаж өөртөө илүү үүргийг тохоож байгаа бол та бидний төлсөн татварын мөнгө, та бидний салшгүй өмч болох газар нутаг, байгалийн баялгийг идэж шамшигдуулж байна гэсэн үг юм. Төр нь анх үүссэн цагаасаа хойш  төрийн нэрээр бусдын хөдөлмөр, эд хөрөнгийг завших гэсэн луйварчдаас салж чадалгүй өнөөг хүрсэн бөгөөд тэд төрд хутгалдах тусмаа илүү их эрх мэдэл, илүү их үүргийг хүсэмжилж байдаг юм. Өнөө маргаашийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн төрд буй луйварчдаас улс орны ирээдүй хойчийг харсан ямар ч бодлого шийдвэр хүлээх хэрэггүй юм. Луйварчдын энэ увайгүй үйлдэлд хамгийн их хохирлыг хойч үе ирээдүй нь амсдаг юм. Бүх цаг үеийн туршид либералууд төрийн илүүдсэн эрх мэдэл, үүргийг хязгаарлах, төрд буй луйварчдыг хазаарлахын төлөө тэмцэж ирсэн юм. Ногоон үзэл баримтлал үүссэн  цагаасаа нийгэм эдийн засгийн хөгжлийн хөлд үрэгдэж буй байгаль экологийг хамгаалахаар тэмцэж ирсэн билээ. Ногоон-Либерал үзэл баримтлал бол хамгийн хүчтэй сөрөг хүчин, цаашлаад улс орноо, нийгэм эдийн засгаа, байгаль экологоо, иргэн хүнээ хамгийн тэнцвэртэй авч явах хамгийн оновчтой Төрийн Бодлого байх юм.
 Залуу үеээ, Монгол Улсын ирээдүйг зөнд нь орхиж хэрхэвч болохгүй бөгөөд бидний хойч үедээ үлдээх хамгийн үнэт баялаг бол байгаль дэлхийгээ шүтсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэний нийгэмд суурилсан ардчилсан ногоон-либерал  үзэл юм.