"Шинэ Хот"
Нисдэг тэргээр Өмнөговь нисэж үзсэн, нэг ч суурин газар тааралдахгүй эзгүй тал дээгүүр 1000 км нисэж байхдаа яагаад манайхан Улаанбаатарт чихцэлдээд байгааг гайхаж билээ. Худалдааны захуудаа нүүлгээд, дэлгүүрүүдээ нүүлгээд, оюутнуудаа нүүлгээд тэрийг нь дагаад эмнэлэг, сургууль нь нүүгээд Улаанбаатарт хэдэн гуйлгачин ядуус, луйварчин дарга нар л үлдэх байх даа. Хажууханд Казакстан улс шинэ нийслэлээ 15 хан жилийн дотор барьчихаад байхад манайхан 23 жил 4 уулын дундаа заваараад байгаад байх юм. Одоо 6 тэрбум доллараар метро брьна гэх... 6 тэрбумаар бараг Хархорины Орхоны хөндийд шинэ нийслэлийн дэд бүтцийг шийдчихээр байдаг. Астанаг барихад Япончуудаар ерөнхий төлөвлөгөөг нь гаргуулаад,Төрийн бүх байгууллагуудаа тийш нь нүүлгээд, Зам, дулаан, цахилгаан, цэвэр бохир ус гээд дэд бүтцийг нь шийдэж өгөөд өөр том зардал улсаасаа гаргаагүй. Ерөнхий хот төлөвлөлтөө ихэвчлэн гадны барилгын компаниудад танилцуулаад Бизнесийн дүүрэг, орон сууцны хороолол, худалдааны төвүүдээ бариулчихсан. Улаанбаатартай адилхан Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хирнээ Астана нов ногоон хот. *(www.astana.kz орж танилцаж болно)
Улаанбаатарын тэнгэрт хадсан байрны үнийн ихэнхийг газрын үнэ өсгөж байгаа. Хүн болгонд үнэгүй тарааж өгөөд өөр өөрсдийн газар дээрээ оч гэхэд нэгнийхээ барааг харах төдий том газартай хирнээ Улаанбаатарын газар ийм үнэд хүрсэн нь төлөвлөгөө байхгүйтэй холбоотой.
Газрын үнээс гадна байрны үнийг хөөсрүүлсэн нэг том шалтгаан бол
барилгажилтыг дэмжсэн олон төсөл хөтөлбөрүүд. Монголд барилга барихад УС, ХАЙРГА, ЭЛС гурваас бусдыг нь импортлож байгаа. Дийлэнхийг нь Хятад улсаас. Наанаа монголчуудыг байртай болгох гээд байгаа хирнээ цаагуураа хятадын барилгын материал үйлдвэрлэгч нарыг улам мөнгөтэй болгоод байдаг. Хятадын эрүүл зах зээл мэдрэмжээрээ Монголчуудын барилгын материалын эрэлт нь өсөхийн хирээр ҮНЭ нь өсөөд байдаг. Хятадууд л мөнгөтэй болоод байх тусам л бид өндөр үнэтэй байр аваад байдаг. Уг нь байшин барилга барих гэж байгаа бол барилгын материалын түүхий эд бэлтгэдэг уул уурхайгаа дэмжээд хөгжүүлээд өрсөлдөөн бий болгоод, дараа нь барилгын материал үйлдвэрлэлийг хүнд суртлаас чөлөөлж, санхүүгээр дэмжин хөгжүүлж өрсөлдөөн бий болгох нь хамгийн түрүүнд хийгдэх ажил байлаа. Мэдээж ӨРСӨЛДӨӨН байгаа газар ХАМГИЙН ХЯМД ҮНЭ байдаг. Хямд барилгын материалаар үнэгүй газар дээр л хямд орон сууцнууд баригдана.
Газрын наймаачдын балагаар тэнгэрт хадсан үнэтэй газруудыг үнэгүй болгоно гэж байхгүй, Төр нь хурааж авна гэж байхгүй, бүгдийг нь худалдаад авч чадахгүйгээс хойш одоо хамгийн боломжит сонголт нь шинэ хот барих юм. Гэхдээ Валютын ханшийг, газрын ханшийг ченжүүд тогтоодог болсонтой адил эмх замбараагүй төлөвлөгөөгүй явах аваас UB-2 болоод л дуусна. Хот төлөвлөлтөө чадахгүй бол япончуудаар хийлгэсэн нь дээр болов уу.
За өнөөдөртөө ингээд Шинэ хотын талаар бодлуудаа түр завсарлая...
Шинэ Дели
2013.09.16

No comments:
Post a Comment